Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ИТХ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ИТХ

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2014-10-13

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар нутгийн удирдлагын тогтолцоо шинэчлэгдэн, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах тухай зааснаар төрийн төвлөрсөн удирдлагыг халж, нутгийн захиргааны байгууллагатай хослон ажиллах үүрэг бүхий нутгийн өөрөө удирдах байгууллага (ИТХ, ИНХ)-ууд байгуулагдсан. Хуулийн дагуу иргэдийн төлөөлөгчдийн Хурлууд болж нутгийн удирдлагыг шинээр сонгож томилсон билээ. ИТХ-ын нарийн бичгийн дарга орон тооны болж анхны нарийн бичгийн даргаар Н.Данзандорж томилогдон ажилласан байна.

Тус суманд 1992 оны 9 дүгээр сарын 28-нд сумын төвд 25 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхдугаар хуралдаан хийж сумын ИТХ-ын орон тооны бус даргаар Ц.Зоригт, тэргүүлэгчээр  Д.Батсайхан, Ж.Баатар, И.Адъяаням, Д.Пүрэвсүрэн нар ажилласан байна.    

1996.10.26-ний өдөр Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдаж хуулийн дагуу төлөөлөгчдийн тоо 15 болж эрхийн хугацаа 4 жилээр сонгогдох болсон байна. ИТХ-ын даргаар Д.Төмөрчөдөр сонгогдон, нарийн бичгийн даргаар Н.Данзандорж ажиллажээ.

Энэ удаагийн сонгуулиар ИТХ-ын дарга орон тооны болж харин нарийн бичгийн дарга орон тооны бус болжээ.

2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан ИТХ-ын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаас Тэргүүлэгчдийн даргаар Ж.Янжмаа, тэргүүлэгчдэд: И.Адъяаням, Т.Алтанцэцэг, Б.Дуламцоо, Д.Цэдэв нарыг сонгож, нарийн бичгийн даргаар Ш.Батсайхан ажилласан байна.

2001 оны 8 дугаар сарын 13-нд шинэ контор ашиглалтад орж ИТХ бие даасан тохилог өрөөтэй болж бүх тавилгаа шинэчилж, ажиллах нөхцөл  боломжоо сайжруулав.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсоноор 2004 оны 2 дугаар сарын 1-ээс Хурал орон тооны нарийн бичгийн даргатай болж ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Ишгээгийн Адъяаням томилогдон ажиллаж байна.  

2004 оны 10 дугаар сард Орон нутгийн Хурлын  4 дэх удаагийн сонгууль явагдаж Улс төрийн нам, эвслүүд 15 тойрогт 26 хүний нэр дэвшсэнээс сумын ИТХ-д МАХН 14, Эх орон Ардчилал эвсэл 1 суудал тус тус авч ИТХ-ын даргаар Ц.Найдан, тэргүүлэгчдээр И.Адъяаням, Ж.Янжмаа, Т.Алтанцэцэг, Н.Данзандорж нар сонгогдсон байна

2008 оны 10 дугаар сарын 12-нд Орон нутгийн Хурлын 5 дах удаагийн сонгууль  явагдаж томсгосон 4 тойрогт 15 мандатын төлөө МАХН-аас 15, АН-аас 13 хүн нэр дэвшүүлж өрсөлдсөнөөс МАХН 15 суудал авчээ.

ИТХ-ын даргаар Ц.Эрхэмболд, тэргүүлэгчдэд  Т.Алтанцэцэг, А.Манхцацрал, Ж.Янжмаа, Ц.Нарантунгалаг нар 2012 онд Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг шинэчилсэн хуулийн дагуу зохион байгуулсан.

Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 6 дах удаагийн сонгуулиар сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд МАН-аас 15, АН-аас 15 хүний нэрийг дэвшүүлэн томсгосон 4 тойрогт 20 хүн, хувь тэнцүүлсэн хэлбэрээр 10 хүн өрсөлдсөнөөс МАН 11, АН 4 суудал авчээ.

2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анхдугаар хуралдаан хуралдаж ИТХ-ын даргаар Ц.Эрхэмболд дахин сонгогдож, ИТХ-ын тэргүүлэгчээр Т.Алтанцэцэг, Ж.Янжмаа, Д.Баярмагнай, Б.Оюунцэцэг нар ажиллаж байна.

ИТХ нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажлыг орон нутагт зохион байгуулан явуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу тус сумаас улс төрийн хилс хэрэгт холбогдогчид болон түүний өв залгамжлагч 6 иргэнд нөхөн олговор олгуулсан байна.  

ИТХ байгуулагдсан цагаасаа эхлэн төрийн дээд шагнал одон медалид 500 гаруй хүн тодорхойлж уламжилснаар Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медаль, Алдарт эхийн одонгоор шагнагдсан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%