Орон нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэх, орон нутагт шаардлагатай байгаа төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор “Иргэдээ сонсъё” арга хэмжээг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгууллаа.
"Иргэдээ сонсъё" арга хэмжээний хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэргэжилтнүүд ирж иргэдээс ирсэн дараах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.
-Шинээр эзэмших хүсэлт-9,
-Цахим гэрчилгээ хэвлэн авах-3,
-Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах-1,
-Худалдах худалдан гэрээ-1,
-Газар өмчлөлийн материал-7,
-Хэмжилт зураглал-14,
-Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд санал-1,
-Нийтийн орон сууцны гэрчилгээг хэрхэн авах талаар арга зүйн зөвлөгөө авсан-10,
-Газрын байршил шалгуулах-5 нийт 45 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.