Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ИТХ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ИТХ

Анхдугаар хуралдаан боллоо.

2016-11-11

 

Нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийн товч танилцуулга.

2016 оны 11 сарын 02-ний өдөр Анхдугаар хуралдаанаа хуралдууллаа. Хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд олонхийн санал авсан 15 төлөлөгчдийн 9 буюу 60 хувь нь эрэгтэй, 6 буюу 40 хувь нь эмэгтэй, насны байдалаар 30-35 насны 3, 36-49 насны 4, 50-55 насны 3, 57-оос дээш насны 5, нийт төлөөлөгчдийн 33.33 хувь нь 40 хүртлэх насны залуучууд, боловсролоор дээд 6, тусгай дунд 2, бүрэн дунд 2, бүрэн бус дунд боловсролтой 5 хүн байна. Төлөөлөгчдийн 40 хувь нь дээд, 13.3 хувь нь тусгай дунд, 13.3 хувь нь бүрэн дунд, 33.3 хувь нь бүрэн бус дунд боловсролтой хүмүүс сонгогджээ.  Төлөөлөгчдийн 53.3 хувь нь шинэчлэгдсэн байна.

Дийлэнх олонхийн санал авсан нэр дэвшигч:

1. Найдангийн  Мөнхжаргал                       МАН

            2. Лхамсүрэнгийн Сүхбаатар                      МАН

            3. Цэгмэдийн Энхтайван                             МАН          

4. Гансүхийн Ганбүрэн                                МАН

5. Түдэвийн Алтанцэцэг                              МАН

6. Хуудуугийн Батбаяр                                 МАН

7. Дэмбэрэлийн Гантөр                                МАН

8. Дамдинжавын Эрдэм                               АН 

9. Доржпүрэвийн Баярмагнай                     МАН

10.Жамъянсүрэнгийн Янжмаа                    МАН

11.Лхамсүрэнгийн Батчимэг                       МАН

12.Цэвэгжавын Эрхэмболд                         МАН

13.Цэвээний Наташа                                    МАН

14.  Ишдоржийн Бат-Од                               МАН

15.  Тогоогийн Нансалдулам                        МАН

Дээрхи нэр бүхий 15 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр Сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд өргөн барьсан.   

Анхдугаар хуралдаанаас Ц.Энхтайванг 100 хувийн саналаар Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар сонголоо.

Хурлын тэргүүлэгчдээр:

   Ц.Энхтайван

   Н.Мөнхжаргал

   Ж.Янжмаа

   Ц.Наташа

   Д.Баярмагнай нарыг сонгож баталлаа.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%